Thursday, February 9, 2017

Жижи Хадидын тухай баримтууд




Gigi Hadid

Gigi Hadid

Gigi Hadid буюу Jelena Noura Hadid нь 1995 оны 4 сарын 23нд Америкийн Лос анжелес хотноо Yolanda Hadid, Mohamed Hadid нарын том охин болон мэндэлжээ. Түүний аав томоохон үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн харин түүний ээж загвар өмсөгч мөн алдартай тв шоуны од гэдгээрээ олонд танигдсан хүмүүс юм. Түүний 2 дүү Bella Hadid болон Anwar Hadid нь мөн загварын салбарт хөл тавьсан алдартай моделууд юм.



 Гайхалтай нь гэвэл Жижи Хадид дүү Белла Хадидын хамтаар энэ жилийн “Victoria’s secret” ийн тайзыг чимээд амжсан. Энэ нь Викториа секретийн түүхэн дэхь анхны эгч дүү хоёр хамт алхсан шоу байсан юм. Тэд саяхан хамтдаа Fendi болон Moschino брендийн зураг авалтанд оролцсон юм. Жил бүр зохион байгуулалддаг British fashion awards шагнал гардуулах ёслолд одоо цагийн ‘It girl' загвар өмсөгчид гэгддэг Жижи болон Белла нар нэр дэвшжээ.

Жижи Хадид болон алдартай модел Кендалл Женнер хоёрыг үнэхээр сайн найзууд гэдгийг бид сайн мэднэ.  Тэд үргэлж хамт явж бүхнийг хамт хийдэг. Хамтдаа Викториа секретийн шоунд хоёрч удаа орсон юм.


Тэрээр One direction хамтлагийн дуучин Заян Маликтай үерхээд багагүй хугацааг өнгөрөөснийг бид сайн мэднэ. Харин тэд саяхан сүйн бөгжтэй явж камерийн дуранд өртжээ. Сэтгүүлчид тэднийг удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Тэд хамтдаа Voque Magazine ийн зураг авалтанд орж байсан юм.

‘It girl’ Жижи Хадид маш гайхалтай загварлаг хувцасладаг нэгэн.Харин тэр маш мэдрэмжтэй нэгэн эмэгтэйд стилээ даатгадаг. Түүний имижийг бүрдүүлдэг стилистыг Моника Роуз гэдэг. Түүнийг хөшигний арын шидтэн гэдэг юм билээ.Тэрээр Олон алдартнуудтай хамтран ажилладаг ба одоогоор Хадид Кардашин Женнерийхний стилистээр ажилладаг байна.

Түүний бага нас

 Бага насаа Лос анжелас хотод сурж өнгөрүүлсэн ба дунд сургуулиа төгсөөд Малибу ахлах сургуульд элсэн суралцсан. Сургуулийнхаа волейболын шигшээ багийн ахлагч төдийгүй морин спортоор ч мөн хийчээллэдэг байсан аж.Тэрээр 2013 онд загварын карьераа эхлүүлэхээр Нью-йорк хотруу нүүжээ. Шинэ сургуульдаа ороод судалгаа хийхээр болж гэмт хэргийн сэтгэл зүйг судлахаар болсон боловч загварын карьертаа анхаарч судлагаагаа зогсоожээ.

1997-2012 он
Тэрээр анхны загварын ажлаа хоёр настайгаасаа л эхлүүлж Baby guess ийн зураг авалтанд орж байжээ.
2011 онд She Marcionaтай хамтран ажиллаж, 2012 онд гурванч компанитай хамтран ажиллаж байжээ. 

2014 оны 11р сараас IMG Model Management тэй хамтран ажиллаж эхэлжээ.Одоогоор VMAN, Elle, Grazia, Cleo, Voque, Sports llustrated, V зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимэж Vercace, Chanel, Elie Saab, Tommy Hilfiger, Fenty, Puma, Isabel Marant зэрэг олон брендүүдтэй хамтран ажиллаад байна.

Энэ намрын Нью-Йорк, Милан, Фарисын загварын долоо хоногт орохдоо таван ч шоуг нээн эхлүүлсэн юм билээ. 


 Ихэнх загварын шүүмжлэгчид түүнийг анх загварын карьераа эхлүүлж байхаас нь л мяраалаг мөн биендээ өө сэв ихтэй гэж шүүмжилдэг байсан ч тэр өөртөө сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсээр ирсэн билээ. Булцгар хацар шаргал үс өхөөрдөм төрхөө өөрийн имижээ болгосон тэрээр загварын салбарт амжилттай яваа гайхалтай моделуудын нэг гэхэд хэн ч маргахгүй билээ. Reebok компани гоо үзэсгэлэнгийн талаар нийгмийн тогтсон жишигт багтдаггүй ‘Өө сэвүүдүнэн хэрэгтээ тухайн хүнийг бусдаас онцгой болохыг ойлгуулахыг хүсч, уг сурталчилгааныхаа нүүр царайгаар Жижи Хадидыг сонгосон юм. 
Өдгөө 21 настай загвар өмсөгч бүсгүй Mattel конпанитай хамтарч өөрийн барби хүүхэлдэйгээ гаргалаа. Жижи Хадидын Tommy Hilfiger брендтэй хамтарсан хоёр дахь цуглуулгын нэрэмжит барби нь өнөөдөр буюу 2р сарын 9нд Лос анжелес хотноо нээлтээ хийжээ. Барби хүүхэлдэй нь 1990ээд оны Tommy Hilfiger брендийн логотой футболка болон жийнсэн шоортоор хосолжээ.

 Энэ онд Жижи Хадид Models.com аас шалгаруулсан Model of the year: women д Олон нийтийн сүлжээний од”д нэрлэгджээ. Тэрээр энэ оны турш инстаграмдаа 16,033,757 шинэ дагагчтай болжээ.

  Мөн 2016 оны хамгийн өндөр орлоготой моделийн жагсаалтанд $9 сая долларын орлого олж 9р байранд бичигджээ.
Victoria's secret fashion show 2016

Victoria's secret fashion show 2015
Kendall Jenner&Gigi Hadid
Zayn Malik & Gigi Hadid
Monica Rose